Үйлдвэрлэлийн осол гэж даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг үйлдвэрлэлийн осол гэнэ.
Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэждаатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг “мэргэжлээс шалтгаалсан өвчин" гэнэ.
Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осолд даатгуулагч өртсөн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно.Үүнд:
-Ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад
-Ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед
-Ажилдаа ирэх, буцах замд
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан даатгуулагч нь Тахир дутуугийн тэтгэвэр, Тэжээгчээ алдсаны тэтгэвэр, Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж, Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр зэргийг авах эрхтэй
Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар алдвал түүнд энэ даатгалд шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан тэтгэвэр, тэтгэмж олгоно.
Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь, хэмжээ, хугацааг Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын үндэсний төвийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно
Даатгалын хэлбэр | Заавал датгуулах | Сайн дураар даатгуулах |
Даатгуулагч иргэн | - Аж ахуйн нэгж байгууллага иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч, - төрийн албан хаагчид , - Аж ахуйн нэгж байгууллагын болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж байгаа малчин |
- Заавал даатгагдсанаас бусад хувиараа хөдөлмөр эрхлэх замаар ажил, vйлдвэрлэл , vйлчилгээ эрхлэгч, эзэд - Чөлөөт уран бvтээлчид - Хувийн аж ахуйтан малчид, тариаланчид - Хоршооны гишvvд - Лам санвартангууд гэх мэт |
Шимтгэлийн хэмжээ | Хөдөлмөрийн хөлс болон тvvнтэй адилтгах орлогын 1.0, 2.0, 3.0 хувиар зөвхөн ажил олгогч нь шимтгэлийг хариуцан төлнө | Хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлогын 1 хувиар шимтгэл төлнө. Нийгмийн даатгалын дэвтэртээ тэмдэглvvлж баталгаажуулна. |
Хаана, хэнд хандах | Тухайн байгууллагын нягтлан бодогч , санхvvгийн ажилтанд | Харъяа нутаг дэвсгэрийн Нийгмийн даатгалын байгууллагын байцаагчид |
|