Сургалтад хамруулах тухай

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэг, Засаг даргын Тамгын газрын даргын Дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

          1.Барилга байгууламжийн зургийн үе шат, иж бүрдэл, төсөвт өртгийн тооцооллын тооцох арга зүйн сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн албан хаагчдыг бүрэн хамруулахыг Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.

          2.Сургалтын төлбөрт шаардагдах 1,000,000 (Нэг сая) төгрөгийг Хичээл, үйлдвэрлэлийн дадлагын зардлаас гаргахыг Санхүүгийн тасаг (М.Оюунгэрэл)-т зөвшөөрсүгэй.



                                                                         ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

   ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                             Ө.ЭНХБАЯР