Төрийн архивын баримтад
        нэгдсэн тооллого явуулах тухай
 
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалт, Архивын Ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Төрийн архивын баримтад нэгдсэн тооллого явуулах журам” А/56 дугаар тушаалыг тус тус үндэслэн   ТУШААХ нь:
         1.Дүүргийн архивд хадгалагдаж буй хөмрөг үүсгэгч байгууллагуудын баримтад 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал иж бүрэн тооллого явуулах ажлын хэсгийг 1 дүгээр хавсралтаар, тооллого хийх ажлын удирдамжийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
        2.Иж бүрэн тооллого хийх ажлыг удирдамжийн дагуу явуулах, явцын тэмдэглэл хөтлөх, тооллогын нэгдсэн илтгэх хуудас, дүн тоог гаргаж тайлагнахыг Архивын хэлтэс (Б.Должинсүрэн)-т үүрэг болгосугай.
 
                                                                         ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
   ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                             Ө.ЭНХБАЯР