Монгол нүүдэлчин өвлийн
 фестиваль-2025 арга хэмжээнд 
оролцох тухай
 
       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 02/13 дугаар тогтоолын Хавсралтын 69 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
        1.Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2025 оны 02 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулж буй Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн нээлтийн үйл ажиллагаанд үндэстэн ястны дээл хувцастай иргэдийг зохион байгуулалтаар ханган оролцуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (С.Ган-Эрдэнэ), 1-20 дугаар хорооны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
    2.Тус ажилд зарцуулагдах 2.000.000 (Хоёр сая) төгрөгийг Бараа үйлчилгээний бусад зардлаас гаргаж олгохыг Санхүүгийн тасаг (М.Оюунгэрэл)-т зөвшөөрсүгэй.



                                                                         ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

         ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                Ө.ЭНХБАЯР