Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын нэрэмжит Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн өмнө байрлах хүндэтгэлийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахыг Цэргийн штаб (Дэд хурандаа Б.Болдбаяр)-т үүрэг болгосугай.
2.Дээрх үйл ажиллагаанд шаардагдах 737,000 (Долоон зуун гучин долоон мянган) төгрөгийг Бараа үйлчилгээний бусад зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн тасгийн дарга (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ