Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат
 агсанд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг
 зохион байгуулах тухай

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаар зарлиг, Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

         1.Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат  таалал төгссөнтэй холбогдуулан түүний ажил үйлс, нийгэмд гүйцэтгэсэн түүхэн үүрэг, алдар гавьяаг түгээн дэлгэрүүлэх, төр захиргааны байранд хөрөг зургийг, цэцгийн баглааны хамт байршуулан хүндэтгэл үзүүлэх, иргэдийн эмгэнэлийг тусгай бэлтгэсэн дэвтэрт бичүүлж үлдээх зэрэг арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (В.Гомбодорж)-т үүрэг болгосугай.

         2.Дээрх арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 348600 (Гурван зуун дөчин найман мянга зургаан зуун) төгрөгийг Бараа үйлчилгээний бусад зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч    (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.

 

 

                                                                     ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                  Ө.ЭНХБАЯР