Индекс батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолоор батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 2 дугаар зүйлийн 2.2.1.3, 2.2.1.4 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх хэсэг, дүүргийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/363 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд ашиглах зохион байгуулалтын нэгжийн индексийг нэгдүгээр хавсралтаар, хэвлэмэл хуудасны индексийг хоёрдугаар хавсралтаар, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын индексийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Батлагдсан индексийг мөрдөж ажиллахыг хэлтсийн дарга нарт, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (В.Гомбодорж)-т үүрэг болгосугай.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ө.ЭНХБАЯР