Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Гамшгаас хамгаалах зүйлийн 34-р зүйлийн 34.2.2 дахь заалт, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Дүүргийн 2025 оны төсөв батлах тухай” 02/15 дугаар тогтоолын 3.2.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад, угаарын хордлого, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхэд багачуудад амны хаалт олгох нөлөөллийн ажиллагаа зохион байгуулж 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр багтаан тайлагнахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (С.Ган-Эрдэнэ)-т, дүүргийн Улаан загалмайн хороо (З.Өсөхбаяр)-д тус тус үүрэг болгосугай.
2.Уг үйл ажиллагаанд зарцуулагдах 5,000,000 (Таван сая) төгрөгийг Бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ