Хүмүүнлэгийн танхим байгуулах тухай

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Дүүргийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 14/88 тогтоолын 3.2.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

            1.Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн 85 жилийн ойн хүрээнд Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг нийт 40 газарт хүмүүнлэгийн танхимаар дамжуулан эцэг эх, багш ажилчид, хүүхэд багачуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан оролцуулж, эвлэлдэн нэгдэж, энэрэн хайрлах  ухаанд  сургахын зэрэгцээ хүнлэг энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр багтаан тайлагнахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа)-т, дүүргийн Улаан загалмайн хороо (З.Өсөхбаяр)-д тус тус үүрэг болгосугай.

             2.Уг үйл ажиллагаанд зарцуулагдах 14,600,000 (Арван дөрвөн сая зургаан зуун мянган) төгрөгийг Бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлаас гаргаж олгохыг Санхүүгийн тасаг (М.Оюунгэрэл)-т зөвшөөрсүгэй.

 



                                                                  ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                  Н.ОДОНЧИМЭГ