Донорын өдөрлөг зохион байгуулах тухай

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Дүүргийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 14/88 тогтоолын 3.2.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

            1.Хүн амын дунд сайн дурын, авлагагүй донорын хөдөлгөөнийг сурталчилж, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Донорын өдөрлөгийг 9 дүгээр сард багтаан зохион байгуулж, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр багтаан тайлагнахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа)-т, дүүргийн Улаан загалмайн хороо (З.Өсөхбаяр)-д тус тус үүрэг болгосугай.

            2.Уг үйл ажиллагаанд зарцуулагдах 800,000 (Найман зуун мянган) төгрөгийг Бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлаас гаргаж олгохыг Санхүүгийн тасаг (М.Оюунгэрэл)-т зөвшөөрсүгэй.

 

 



                                                                  ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                  Н.ОДОНЧИМЭГ