Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай 03 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/363 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан ажлын байрны шинжилгээ хийх, шинжилгээний асуулга, баримт бичгийн судалгааны үр дүнд үндэслэн албан тушаалын тодорхойлолтуудыг боловсруулж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Ажлын байрны шинжилгээ хийх үйл ажиллагааг зохион байгуулж, тайланг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Ажлын хэсэг (В.Гомбодорж)-т даалгасугай.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ