Сургалт зохион байгуулах тухай

 
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2024 оны Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журмыг батлах тухай А/122 дугаар тушаал, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн  төлөвлөгөөний  биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 11/64 дүгээр тогтоолын 6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

           1.Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарын идэвхтэй хяналтыг сайжруулах, арга зүйгээр хангах, үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа), Эрүүл мэндийн төв (М.Одгэрэл)-д тус тус даалгасугай.

           2.Идэвхтэй хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулах, туршлага судлах үйл ажиллагаанд шаардагдах 5,200,000 (Таван сая хоёр зуун мянган) төгрөгийг Эмнэлгийн үйл ажиллагааны зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

ДАРГА                                               Н.ЭНХБОЛД