Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2024 оны 02 дугаар сарын  08-ны өдрийн “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай“ 04 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Электрон тамхи худалдан авагчдад насны хязгаар тогтоох тухай” А1467 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

        1.Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг 18 насанд хүрээгүй хүүхдэд худалдахгүй байх, насанд хүрсэн эсэхийг нь тодорхойлохоор баримт бичгийг шалгаж хэвших, ажлыг эрчимжүүлэх зорилгоор олон нийтэд зориулсан зурагт хуудсыг худалдаа, үйлчилгээний газруудад байршуулах, тогтоол шийдвэрийг  сурталчлах ажлыг зохион байгуулж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Г.Амгалан)-т үүрэг болгосугай.

          2.Тус үйл ажиллагаанд шаардагдах  275,000 (Хоёр зуун далан таван мянган) төгрөгийг Бусад нийтлэг үйлчилгээний төлбөр хураамж зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч  (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.

           

 

 

 

ДАРГА                                                           Н.ЭНХБОЛД