Үнэлгээний баг байгуулах тухай
1.Албан хаагчдын 2024 оны төлөвлөгөөний биелэлтийг улирал бүр үнэлэх, хянаж баталгаажуулах, мэдээлэх чиг үүрэг бүхий Үнэлгээний багийг байгуулж, бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг ”Маш сайн” үнэлгээний ангилалд хамрагдсан албан хаагчдыг албан тушаалын сарын үндсэн цалингийн 50 хувиар, “Хэвийн” ангилалд хамрагдсан албан хаагчдыг 25 хувиар тус тус тооцож олгосугай.
3.Албан хаагчдын төлөвлөгөөний биелэлтийг холбогдох журмын дагуу үнэлэн баталгаажуулж, үнэлгээний дүн болон үнэлгээний мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа танилцуулахыг Үнэлгээний баг (В.Гомбодорж)-т үүрэг болгосугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Үнэлгээний баг байгуулах тухай А/135 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.ЭНХБОЛД