Сайжруулсан шахмал түлш
нийлүүлэхэд хөрөнгө гаргах тухай

 

           Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын  тухай хуулийн 67  дугаар  зүйлийн 67.5 дахь  хэсэг, Төсвийн тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг тус тус үндэслэн  ТУШААХ нь:

           1.Дүүргийн 12-20 дугаар хорооны Засаг даргын ажлын албаны цогцолбор  байрыг дулаанаар  хангахад шаардлагатай сайжруулсан шахмал түлш нийлүүлж, тээвэрлэхэд 7,600,000 (Долоон сая зургаан зуун мянган) төгрөгийг Түлш халаалтын зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч  (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.

             2.Сайжруулсан шахмал түлш нийлүүлж, тээвэрлэхэд хяналт тавьж ажиллахыг   Аж  ахуйн тасаг  (М.Уранзаяа)-т  үүрэг болгосугай.    

 

 
 
ДАРГА                                              Н.ЭНХБОЛД