Гамшиг онцгой байдлын үеийн
ажлын хувцас, хэрэгслийн нөөц бүрдүүлэх тухай

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Дүүргийн 2024 оны төсөв батлах тухай” 11/67 тогтоолын 3.2.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
         1.Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор хохирлыг бууруулах ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, Гамшиг онцгой байдлын үед ажиллахад  Улаан загалмайн хорооны ажилтан, сайн дурын идэвхтнүүдэд ажлын хувцас, хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр багтаан тайлагнахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа)-т, Онцгой байдлын хэлтэс (Б.Бэхбаяр)-т, дүүргийн Улаан загалмайн хороо (З.Өсөхбаяр)-д тус тус үүрэг болгосугай.
         2.Уг үйл ажиллагаанд зарцуулагдах 9,750,000 (Есөн сая долоон зуун тавин мянган) төгрөгийг Бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.

 

 
 
ДАРГА                                           Н.ЭНХБОЛД