Ерөнхий эргүүл,  хариуцлагатай жижүүр
томилон ажиллуулах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь заалт, 109 дүгээр зүйл, Засаг даргын Тамгын газрын Дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Сар шинийн баярын өдрүүдэд Засаг даргын Тамгын газарт ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20:00 цагаас 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд томилон ажиллуулах хуваарийг хавсралтаар баталсугай.

         2.Баярын өдрүүдэд тус тусын байранд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулахыг хороодын Засаг дарга нар, хэлтэс, албадын дарга, байгууллага, аж ахуйн нэгжийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

             3.Ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр болон Онцгой комиссын гишүүд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хэлтэс, албадын дарга, захирал, эрхлэгч нар гар утсаа байнга нээлттэй байлгахыг үүрэг болгосугай.

             4.Гамшгаас хамгаалах мэргэжлийн албад, томилгоот аж ахуйн нэгж байгууллага, Эрүүл мэндийн төв (М.Одгэрэл), Цагдаагийн газар (Г.Давааням), Замын цагдаагийн хэлтэс (Б.Бүрэнтөгс),ОСНААУГ-ын харьяа ХҮТ-5 (Г.Самбуудорж), ХҮТ-8 (Ж.Наранцэцэг), “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний харьяа Зүүн түгээх төв (Б.Ганзориг)  Аврах, гал унтраах 34 дүгээр анги (Б.Бат-Энх), Аврах, гал унтраах 74 дүгээр анги (Б.Гантөмөр) нарт гамшиг ослын үед ажиллах бэлтгэлийг хангуулж, байнгын бэлэн байдалд ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (Д.Бэхбаяр)-т тус тус даалгасугай.

           5.Баярын өдрүүдэд ажилласан ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрүүдэд олгох илүү цагийн хөлсийг холбогдох журмын дагуу бодож олгохыг Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн тасаг (М.Оюунгэрэл)-т зөвшөөрсүгэй.

          6.Ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрүүдийн томилгоожилтод хяналт тавьж, удирдлагаар ханган үүрэгжүүлж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Ө.Энхбаяр)-д үүрэг болгосугай.                        

 

 ЗАСАГ ДАРГА                                       М.АЛТАНГЭРЭЛ