1.Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын стандартын шаардлагыг хангаж спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох 2 аж ахуйн нэгжийн жагсаалтыг нэгдүгээр, спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох 1 аж ахуйн нэгжийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Аж ахуйн нэгжийн хүсэлтээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хоол үйлдвэрлэлийн 1 аж ахуйн нэгжийн жагсаалтыг гуравдугаар хавсралтаар баталсугай.
3.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч (Д.Цэрэнпүрэв)-т, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар (Г.Давааням)-т, Татварын хэлтэс (Б.Баатар)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Дүүргийн менежер (Э.Чинзориг)-т даалгасугай.