Нийтийн байрны барилга байгууламжид
урьдчилан сэргийлэх хяналт
шалгалт явуулах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх  хэсэг, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/214 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           1.Иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөлд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг ажлыг 2025 оны 02 дугаар сарын 18-25-ны өдрийн хооронд зохион байгуулж явуулсугай.

       2.Хяналт шалгалт явуулах Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталж, шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, үр дүнг мэдээлж ажиллахыг Дэд ажлын хэсэг (Ө.Энхбаяр)-т үүрэг болгосугай.

           3.Хяналт шалгалт хийхэд шаардагдах хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Ө.Энхбаяр)-т зөвшөөрсүгэй.


                                                                     ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

 ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                               У.ӨНӨРЦЭЦЭГ