Үйл ажиллагааны зардал
гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хөрөнгө гаргах тухай А/60 дугаар захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/12 дугаар тогтоолоор батлагдсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны”Хөгжлийг дэмжих Сүхбаатар дүүрэг” хөтөлбөрийн 2.4.11 дэх заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/13 дугаар тогтоолоор баталсан Сүхбаатар дүүргийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний 66 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Жижиг, дунд бизнес эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэгчид, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их наяд-Соёолж худалдааны төвд зохион байгуулагдах Амар байна уу 2025 сар шинийн өргөтгөсөн худалдаанд дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин оролцуулахыг дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв (Х.Ууганбаяр)-д, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс (Д.Цэрэнпүрэв)-т тус тус даалгасугай.

2.Сар шинийн өргөтгөсөн худалдааны үеэр “Сүхбаатар дүүргийн нэг өдөр” өдөрлөгийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулахад шаардах 8,000,000 (Найман сая) төгрөгийг Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газар (Ө.Энхбаяр)-т зөвшөөрсүгэй.
3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (У.Өнөрцэцэг)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.АЛТАНГЭРЭЛ