Дэд ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай 25/16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Ой тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Зохион байгуулалт хариуцсан дэд ажлын хэсэг (В.Гомбодорж)-т үүрэг болгосугай.
3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Ө.Энхбаяр)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.АЛТАНГЭРЭЛ