Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг
хүчингүй болгож, газар эзэмших, ашиглах
эрх дуусгавар болгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6, 21.2.7 дах заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 сарын 23-ны өдрийн Эрх шилжүүлэх тухай А/451 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Тус албанд газар эзэмших, ашиглах эрхээ хүчингүй болгуулах хүсэлт ирүүлсэн хавсралтад заагдсан 8 иргэний өөрийн хүсэлтийн дагуу хавсралтын 10 дугаар багана дахь дүүргийн Засаг даргын захирамжуудын иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болсонд тооцсугай.
2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болж, эрх дуусгавар болсон тухай дээрх иргэдэд мэдэгдэж, Газрын кадастрын системд газар эзэмших гэрээг цуцалж, кадастрын зургийг дуусгавар болгохыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Э.Зоригоо)-д үүрэг болгосугай.
3.Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мэдэгдсэн буюу мэдсэн өдрөөс 30 хоногийн дотор нийслэлийн Засаг даргад гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ЗАСАГ ДАРГА М.АЛТАНГЭРЭЛ