Геодезийн устсан цэг, тэмдэгтийг
 нөхөн сэргээх тухай

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Геодези, зураг зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2, 10.4.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 02/13 дугаар тогтоолийн 22 дахь хэсэг, Дүүргийн 2025 оны төсөв батлах тухай 02/15 дугаар тогтоолын  3.2.3 дахь хэсэг, Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөө батлах тухай 02/16 дугаар тогтоолын 33 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 ширхэг геодезийн устсан  цэг, тэмдэгтийг нөхөн сэргээж хадгалалт, хамгаалалт, тооллого бүртгэл, хэмжилт, зураглал хийх ажлыг 2025 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулсугай.

          2.Тус ажлыг гүйцэтгэхэд шаардагдах 8,700,000 (Найман сая долоон зуун мянган) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Б.Цэндсүрэн)-т зөвшөөрсүгэй.

      3.Цэг тэмдэгт нөхөн сэргээх, тооллого бүртгэл, хэмжилт зураглалын ажлыг тогтоосон хугацаанд явуулж, тайлан мэдээг холбогдох байгууллагад хүргүүлж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Э.Зоригоо)-д үүрэг болгосугай.

 

 

 ЗАСАГ ДАРГА                                 М.АЛТАНГЭРЭЛ