Онцгой Комиссын бүрэлдэхүүн,
ажиллах журмыг шинэчилэн батлах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2 дахь заалт, Засгийн газрын 2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Комиссын бүрэлдэхүүний журам батлах тухай 11 дүгээр тогтоол, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 152 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн журам шинэчлэн батлах тухай 61 дүгээр тушаал, дүүргийн Онцгой комиссын 2025 оны 01 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр, Онцгой комиссын ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

       2.Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хүн ам, эд хөрөнгө, байгаль орчинг авран хамгаалах, сэргээн босгох арга ажиллагаанд удирдах бүрэлдэхүүн, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн анги, ажилтан, албан хаагчид, иргэдийг сургаж дадлагажуулах бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах ажлыг зохион байгуулахыг Онцгой байдлын хэлтэс (Д.Бэхбаяр)-т даалгасугай.

     3.Дүүргийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийг өөрийн харьяа байгууллага, нэгжид шуурхай хүргэн тухайн байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг гишүүд, нутаг дэвсгэрийн байгууллагуудын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.

        4.Энэхүү захирамж батлагдсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “ Онцгой комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай” А/480 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                         М.АЛТАНГЭРЭЛ