Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан Сэлбэ нэгдсэн эмнэлэгт нийлүүлэгдсэн тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгөх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай
Ажлын хэсгийн дарга: Аж ахуйн тасгийн дарга М.Уранзаяа
Гишүүд: Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхмаа
Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Төрболд
Санхүүгийн тасгийн хөрөнгийн нягтлан бодогч Б.Энхбаатар
Нарийн бичгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Г.Энхтөр
дарга:
2.Захирамжийн дагуу тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч удирдаг зохион байгуулж Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ажиллахыг Аж ахуйн тасаг (М.Уранзаяа )-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.АЛТАНГЭРЭЛ