Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйл 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэг, 50 дугаар зүйл, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Дүүргийн 2024 оны төсөв батлах тухай 11/67 дугаар тогтоолын 3.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн төсвийн хөрөнгийн хот тохижуулах зардлаар 2024 онд хэрэгжүүлэхээр батлагдсан ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах төсөл арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар байгуулсугай.
3.Үнэлгээний хороо байгуулагдсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн А/298 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
4.Худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Үнэлгээний хороо (Г.Амгалан)-д, Үнэлгээний хорооны зөвлөмжид үндэслэн шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан, гэрээний биелэлтэд захиалагчийн зүгээс хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Н.Одончимэг)-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.АЛТАНГЭРЭЛ