Газар зүйн нэрийн салбар зөвлөл
байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8.1, 5.8.2, 5.8.4, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.4, 11.5, 11.6, 11.7, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 11/64 дүгээр тогтоолын хавсралтын 213 дахь хэсэг, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөө батлах тухай 11/63 дугаар тогтоолын хавсралтын 41 дэх хэсэг, Дүүргийн 2024 оны төсөв батлах тухай 11/67 дугаар тогтоолын 3.2 дахь заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх “Газар зүйн нэрийн салбар, зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.

            2.Салбар зөвлөлийн хурлын төлөвлөгөөг боловсруулж, батлуулах, зөвлөлийн хурлыг зохион байгуулж Газар зүйн нэрийн хээрийн тодруулалтыг дүүргийн хэмжээнд хийж гүйцэтгэн, газар зүйн нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх, шинээр өгөх болон өөрчлөх газар зүйн нэрийг хэлэлцэн нийслэл дэх “Газар зүйн нэрийн зөвлөл”-д хүргүүлэн ажиллахыг Ажлын хэсэгт даалгасугай.

           3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Дүүргийн менежер (Э.Чинзоригт)-т үүрэг болгосугай.

 


                                                                  ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                  М.АЛТАНГЭРЭЛ