Сүхбаатар дэвшил менежмент
ААТ үйлдвэрийн газрын Төлөөлөн удирдах
зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

         1.Сүхбаатар дэвшил орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах өөрчлөлт оруулсугай.

Төлөөлөн удирдах зөвлөлийн

         Дарга:                      Дүүргийн менежер

         Гишүүд:                   Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

                                         Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга

                                         Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга

                                         Хууль эрх зүйн хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга:  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн

    2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/348 дүгээр захирамжийг хүчинд тооцсугай.

 

 

 

                                                                  ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                  М.АЛТАНГЭРЭЛ