Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Сүхбаатар дэвшил орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах өөрчлөлт оруулсугай.
Төлөөлөн удирдах зөвлөлийн
Дарга: Дүүргийн менежер
Гишүүд: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга
Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга
Хууль эрх зүйн хэлтсийн дарга
Нарийн бичгийн дарга: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн
2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/349 дүгээр захирамжийг хүчинд тооцсугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.АЛТАНГЭРЭЛ