Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8 дахь заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Журам батлах тухай 85 дугаар тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх буюу хориглох бүсийн хил хязгаарыг шинэчлэн батлах тухай 21/06 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/07 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
           1.Мал, амьтны гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, өмчийн бүх хэлбэрийн тохижилт, ногоон байгууламжийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
           2.Хориглосон бүсэд мал аж ахуй эрхэлж буй үйл ажиллагааг таслан зогсоож, дүүргийн нутаг дэвсгэрээс малыг гаргаж, зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Ажлын хэсэг (Э.Чинзориг)-т үүрэг болгосугай.
           3.Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/09 дүгээр захирамжийн хавсралтыг хүчингүйд тооцсугай.
 

 

 

 

 

                                                        ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

                                                        ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                              М.АЛТАНГЭРЭЛ