Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг
шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны 81 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Чиг үүрэг шилжүүлэх тухай А/87 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, байнга ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ажлын хэсгийн дарга: Дүүргийн менежер
Гишүүд: Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга
Татварын хэлтсийн дарга
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын дарга
Статистикийн хэлтсийн дарга
Нарийн бичгийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн үйлдвэрлэл
дарга: инноваци, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
2.Захирамжийн хэрэгжилтийг хангуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг (Э.Чинзориг)-т үүрэг болгосугай.
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/75 дугаар захирамжийн 1, 3 дахь заалтуудыг хүчингүй болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.АЛТАНГЭРЭЛ