Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг
шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12.13 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Эрх шилжүүлэх тухай А/299 дүгээр захирамж, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Дүүргийн 2023 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 11/64 дүгээр тогтоолын хавсралтын 169 дэх хэсэг, Дүүргийн 2024 оны төсөв батлах тухай 11/67 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
2.Захирамжийн хэрэгжилтийг хангуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий аж, ахуй нэгж байгууллагуудад хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг (Э.Чинзориг)-т даалгасугай.
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/90 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтыг хүчингүйд тооцсугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.АЛТАНГЭРЭЛ