Худалдаа, үйлчилгээг зохицуулах
зөвлөлийн бүрэлдэхүүнийг
шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын 3.1, 3.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын хэрэгжилтийг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, хангуулах чиг үүрэг бүхий Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
2.Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг сурталчлан, биелэлтийг хангуулж, мэргэжил, арга зүйгээр ханган, дэмжиж ажиллахыг Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл (Э.Чинзориг)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай А/285 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.АЛТАНГЭРЭЛ