Ерөнхий эргүүл,  хариуцлагатай
жижүүр томилон ажиллуулах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.6 дахь заалт, 109 дүгээр зүйлийн 109.5 дахь хэсэг, Засаг даргын Тамгын газрын Дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
          1.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баярын өдрүүдэд Засаг даргын Тамгын газарт ажиллах ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20:00 цагаас 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд томилон ажиллуулах хуваарийг хавсралтаар баталсугай.
          2.Дэргэдэх хэлтэс албад, хороод баяр, амралтын өдрүүдэд тус тусын байранд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулахыг хороодын Засаг дарга нар, хэлтэс, албадын дарга, байгууллага, аж ахуйн нэгжийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.
         3.Баяр, амралтын өдрүүдээр ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр болон Онцгой комиссын гишүүд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хэлтэс, албадын дарга, захирал, эрхлэгч нар гар утсаа байнга нээлттэй байлгахыг үүрэг болгосугай.
          4.Гамшгаас хамгаалах мэргэжлийн албад, томилгоот аж ахуйн нэгж байгууллага, Эрүүл мэндийн төв (М.Одгэрэл), Цагдаагийн газар (Т.Давааням), Замын цагдаагийн хэлтэс (Б.Бүрэнтөгс), ОСНААУГ-ын харьяа ХҮТ-5 (С.Амарсайхан), ХҮТ-8 (Ж.Наранцэцэг), “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний харьяа Зүүн түгээх төв (Е.Мэндбаяр)  Аврах, гал унтраах 34 дүгээр анги (Б.Бат-Энх), Аврах, гал унтраах 74 дүгээр анги (Б.Гантөмөр) нарт гамшиг ослын үед ажиллах бэлтгэлийг хангуулж, байнгын бэлэн байдалд ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (Д.Бэхбаяр)-т даалгасугай.
          5.Баяр амралтын өдрүүдэд ажилласан ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрүүдэд олгох илүү цагийн хөлсийг холбогдох журмын дагуу бодож олгохыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.
          6.Ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрүүдийн томилгоожилтод хяналт тавьж, удирдлагаар ханган үүрэгжүүлж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Н.Энхболд)-д үүрэг болгосугай.    

 


                                                                             ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

                    ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                М.АЛТАНГЭРЭЛ