Сургуулийн хүүхдийн автобусны үйлчилгээний
 талаар авах зарим арга хэмжээний тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.7 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хүүхдийн автобусны үйлчилгээг зохицуулах зарим арга хэмжээний тухай А/110 дугаар захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 08 дугаар тогтоолын Хавсралтын 2.5.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Дүүргийн 2023 оны төсөв батлах тухай 7/35 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
       1.Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмчид шилжүүлсэн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн 3 (гурав) автобусны ашиглалтын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа), дулаан зогсоолын түрээсийн гэрээ байгуулахыг 71, Эрдмийн хөтөч цогцолбор сургуулийн захирлуудад тус тус үүрэг болгосугай.
       2.Сургуулийн хүүхдийн автобусны дулаан зогсоол түрээслэх үйлчилгээнд шаардагдах 7,200,000 (Долоон сая хоёр зуун мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д даалгасугай.

 

 
 ЗАСАГ ДАРГА                                                     Х.БОЛОРМАА