Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн
салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 25.2.1, 25.2.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай А/114 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах дүүргийн Салбар зөвлөлийг шинэчлэн байгуулж, хавсралтаар баталсугай.

          2.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөө гарган, удирдлага чиг үүргээр хангаж ажиллахыг Салбар зөвлөл (М.Алтангэрэл)-д даалгасугай.

          3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/148 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

           

 

 

 ЗАСАГ ДАРГА                                     Х.БОЛОРМАА