Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-Шалтаг бүү тооч” уриан дор Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас , Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Жендэрийн үндэсний хороотой хамтран Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн оюутан залууст аяны талаарх мэдээлэл хүргэж, сургалт явууллаа.
Мөн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төв ТББ-аас Хүний эрхийн өдрийг угтан зохион байгуулдаг “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д оюутнууд нэгдэж, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Бямбасүрэн хүчирхийллийн талаарх ойлголт, цагаан туузтаны хөдөлгөөний үүсэл, ач холбогдлыг танилцууллаа.