ХАШАА БАЙШИН, ХУВИЙН СУУЦ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ Иргэн, Гадаадын иргэн

Бүртгүүлэх хугацаа:Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ

Бүртгэх нэгж: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс

Бүрдүүлэх баримт бичиг :

Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд хэдэн онд хэн барьж, бий болгосон, одоо хэдэн хүний хамтын өмч болох, эд хөрөнгийн хаяг, байршил, хэмжээ, үнийг өмчлөгчөөрөө тодорхой бичиж, гарын үсгээ зурсан байна/

  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн гэрчилгээ эсхүл газар өмчлүүлэх шийдвэр, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
  • Кадастрын зураг /эх хувь/, Кадастрын зураг бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна.
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдэд төрсний гэрчилгээний хуулбар
  • Хашаа байшин, хувийн сууцыг 4 талаас нь бүтэн харагдуулж авсан фото зураг/а4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнэээ дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авах/
  • Хашаа байшин, хувийн сууцны план зураг
  • Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон тэмдэгтийн хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна

Бүртгэлийн хураамж : Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох

Банкны нэр: Голомт банк

Байгууллагын нэр: Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар/

Дансны дугаар: 1410004701

ОРОН СУУЦ БОЛОН АВТО ЗОГСООЛЫН ӨМЧЛӨХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ Иргэн, Гадаадын иргэн

Бүртгүүлэх хугацаа:Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт бүртгэнэ

Бүртгэх нэгж: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс

Бүрдүүлэх баримт бичиг :

  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /Үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, зориулалт, үнэ, хэдэн хүний өмч болох, тухайн орон сууцны талбайн хэмжээ зэргийг бичиж гарын үсгээ зурсан байна./
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Орон сууц /авто зогсоол/-ыг захиалан бариулсан тухай гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний эх хувь /хуулбар бол нотариатаар баталгаажуулсан байх/
  • Орон сууц /авто зогсоол /-ын төлбөрийг төлсөн тухай тодорхойлолт
  • Шинээр баригдсан орон сууц болон барилга байгууламжийн албан ёсны хаягийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авна./Энэ баримтыг уг орон сууцыг барисан иргэн, аж ахуй нэгжээс авна./
  • Эд хөрөнгийг дөрвөн талаас нь бүтэн харуулсан фото зураг /өөрийн өмчлөлийн орон сууцны цонхыг дугуйлж тодруулсан байх/
  • Орон сууц /авто зогсоол/-ны план зураг
  • Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.

Бүртгэлийн хураамж : Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох

Банкны нэр: Голомт банк

Байгууллагын нэр: Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар/

Дансны дугаар: 1410004701