Угийн бичиг хөтлөх
сургалт зохион байгуулах тухай

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 2022 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай 7/31 дүгээр тогтоолын хавсралтын 55 дахь хэсэг, Дүүргийн 2022 оны Төсөв батлах тухай 7/35 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

     1.Гэр бүлийн соёл уламжлалыг хөгжүүлэх, төрийн албан хаагч болон иргэдэд угийн бичиг хөтлөн дараах үедээ уламжлуулахыг сурталчилж, сургалт зохион байгуулан, соёлын биет бус өвлөн тээгчийг дэмжин ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа)-т үүрэг болгосугай.

      2.Угийн бичиг хөтлөх арга зүй эзэмших сургалт зохион байгуулахад шаардагдах 180,000 (Нэг зуун наян мянган) төгрөгийг Хичээл үйлдвэрлэлийн зардлаас гаргаж олгохыг гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.

 

 

 

 ДАРГА                                              Н.ЭНХБОЛД