Хөрөнгө гаргах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
          1.Цэвэр цэмцгэр Сүхбаатар дүүрэг аяны хүрээнд зохион байгуулж байгаа ажилд шаардлагатай 7,100,000 (Долоон сая нэг зуун мянган) төгрөгийг Бараа үйлчилгээний бусад зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан   бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.
           2.Аяны хүрээнд зохион байгуулж буй ажилд хяналт тавьж ажиллахыг Аж  ахуйн тасаг (М.Уранзаяа)-т  үүрэг болгосугай.    
 

 

 

 

ДАРГА                                             Н.ЭНХБОЛД