Хөрөнгө гаргах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 дэх заалт, 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх тухай А/148 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
         1.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг  албадан нүүлгэх ажлыг зохион байгуулахад шаардагдах 13,750,000 (Арван гурван сая долоон зуун тавин мянган) төгрөгийг Бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамж зардлаас гүйцэтгэлээр гаргахыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй. 
        2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж хэрэгжүүлсэн ажлын тайланг гаргаж, холбогдох тооцоо хийхийг Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс (Г.Амгалан)-т үүрэг болгосугай.
                                                          
 

 

 

ДАРГА                                              Н.ЭНХБОЛД