Албан хаагчдын дунд биеийн тамир,
спортын арга хэмжээ зохион байгуулах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай 7/31 дүгээр тогтоолын Хавсралтын 17 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
          1.Дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, шигшээ баг бүрдүүлэх зорилгоор спортын 5 төрлийн тэмцээн зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (В.Гомбодорж), Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа)-т тус тус үүрэг болгосугай.
            2.Зохион байгуулах үйл ажиллагааны удирдамжийг хавсралтаар баталсугай.  
        3.Үйл ажиллагаанд зарцуулах 8,868,000 (Найман сая найман зуун жаран найман мянган) төгрөгийг Бараа үйлчилгээний зардлаас гаргаж, олгохыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй
 
 

 

 

ДАРГА                                                Н.ЭНХБОЛД