Хөрөнгө гаргах тухай

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэг, Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь заалт, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Дүүргийн 2023 оны төсөв батлах тухай 7/35 дугаар тогтоолын 3.2.1.8 дахь заалт, дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
         1.Тус дүүргийн 1-20 дугаар хороодын зорилтот бүлгийн ахмад настанд хүнсний тусламж үзүүлэх ажлын бэлтгэл ажлыг зохион байгуулж ажиллахыг  Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа), Улаан загалмай хороо (З.Өсөхбаяр)-д тус тус үүрэг болгосугай.
        2.Үйл ажиллагаанд зарцуулах 1,700,298 (Нэг сая долоон зуун мянга хоёр зуун ерэн найман) төгрөгийг Бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлаас гаргаж, олгохыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй
 

 

 

 

ДАРГА                                                   Н.ЭНХБОЛД