Мал эмнэлгийн үйлчилгээ хэрэгжүүлэх тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Журам батлах тухай 61 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Мал эмнэлгийн арга хэмжээний тухай А/211 дүгээр захирамж, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Засаг даргын Зөвлөлийн хурлын 05 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
        1.Дүүргийн бүртгэлтэй, эзэнтэй нохойд мал, амьтнаас хүнд халдварладаг зооноз галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, шимэгчтэх цагаан хорхойгоос сэргийлэх туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг батлагдсан заавар, журмын дагуу хийж хэрэгжүүлэхийг Мал эмнэлэг үйлчилгээний нэгж Овоот гол ХХК (Л.Баярхүү)-д даалгасугай
       2.Мал эмнэлгийн ажил үйлчилгээ вакцинжуулалт, шимэгчтэх хорхойгоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдах нохойн тоог хавсралтаар баталсугай.
         3.Вакцинжуулалт, туулгалт, халдваргүйтгэлийн ажилд шаардагдах зардал 9,780,000 (Есөн сая долоон зуун наян мянган) төгрөгийг Орон нутгын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Засаг даргын тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
         4.Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д үүрэг болгосугай.
 
 
 
 ЗАСАГ ДАРГА                                            Х.БОЛОРМАА