Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
шинэчлэн байгуулах тухай

 
          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.8 дахь заалт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.4 дэх заалт, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

        1.Дэлхийн зөн Монгол Олон Улсын Байгууллагаас хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төсөл”-ийг дүүргийн 9, 11, 12, 13, 14, 16, 17, 18 дугаар хороодод хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
      2.Төслийн хүрээнд “Гэрээр айлчлагч” аргачлал болон гэрээр айлчлагчаар дамжуулан эрсдэлт бүлгийн хүүхдүүд, тэдний гэр бүлийг дэмжих ажлыг зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа), Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс (Л.Бадамцэцэг), Боловсролын хэлтэс (Д.Адьяасүрэн)-т тус тус үүрэг болгосугай.
       3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэн байгуулах тухай А/102 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                         Х.БОЛОРМАА