Худалдан авах ажиллагааны албаны бүтэц, 
орон тоог шинэчлэн батлах тухай

 

 
           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.7 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэг, Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай 487 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

         1.Төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, чиг үүргийг оновчтой тогтоож, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны бүтэц, орон тоог шинэчлэн хавсралтаар баталсугай.
          2.Батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд ажил үүргийн хуваарь, албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан, зохих журмын дагуу гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан батлуулж, мөрдөн ажиллахыг Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Н.Одончимэг)-д үүрэг болгосугай.
         3.Тус захирамж гарсантай холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Худалдан авах ажиллагааны албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/350 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                        Х.БОЛОРМАА