Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд
өөрчлөлт оруулах тухай

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйл 66.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
     1.Дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай А/112 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтад заагдсан Үнэлгээний хорооны гишүүн Н.Оюунчимэг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн гэснийг Г.Амгалан Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга гэж өөрчилсүгэй.
        2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай А/112 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                                                ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

           ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                                М.АЛТАНГЭРЭЛ