Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд
өөрчлөлт оруулах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйл 66.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
      1.Дүүргийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай А/24 дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтад заагдсан үнэлгээний хорооны гишүүн Н.Оюунчимэг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн гэснийг Г.Нямдорж Хяналт-Шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Хяналт шинжилгээ, иргэний оролцоо хариуцсан мэргэжилтэн, Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.Цог-Очир Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэснийг Н.Мамага Худалдан авах ажиллагааны албаны Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэж тус тус өөрчилсүгэй.
         2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай А/24 дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
 

 

 

 

                                                              
                                                                ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

           ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                                М.АЛТАНГЭРЭЛ