ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.

ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас цэргийн насны залуусын эрүүл мэндийг дэмжих зорилгоор аян зарласан билээ. Аяны хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төв, хороодын Засаг даргын Ажлын алба, өрхийн Эрүүл мэндийн төвүүд хамтран өвчний улмаас цэрэг татлагад тэнцээгүй залуусын бүртгэл судалгааг гаргаж, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, өвчний байдлыг нь үнэлэн, эмчлэн, эдгээх ажлыг зохион байгуулсан юм.

Төлөвлөгөөний дагуу аяны дүн гарч, шалгуур үзүүлэлтийг ханган идэвх санаачлагатай, бусдыгаа манлайлан ажиллаж, цэргийн насны олон залуусын эрүүл мэндийг дэмжин ажилласан эмч, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд шагналыг гардууллаа.

Залуусыг эмчлэн эдгээсэн ажлын үзүүлэлтээрээ Эрүүл мэндийн төвийн дотрын их эмч Д.Эрдэнэчимэг 16 дугаар хорооны Мандам ӨЭМТ, 9 дүгээр хорооны Энхийн санаа ӨЭМТ, 15 дугаар хорооны Гүн мэдрэмж ӨЭМТ эхний байруудад шалгарлаа.

Та бүхэндээ талархаж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе! 







Нийтлэлийг хуваалцах