Үе тэнгийн сургагч багш бэлтгэх тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн  төлөвлөгөөний  биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 11/64 дүгээр тогтоолын Хавсралтын 12 дахь хэсэг, Дүүргийн 2024 оны Төсөв батлах тухай 11/67 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Эрүүл шүд арга хэмжээний нийслэлийн төлөвлөгөө батлах тухай А/353 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
      1.Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн сурагчдын дунд шүд, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, шүдээ зөв угаах аргачлалд сургах, үе тэнгийн сургагч багш бэлтгэх үйл ажиллагаа зохион байгуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа), Сүхбаатар Эрүүл мэндийн төв (М.Одгэрэл), дүүргийн Боловсролын хэлтэс (Д.Адъяасүрэн)-т тус тус үүрэг болгосугай.
      2.Үе тэнгийн сургагч багш бэлтгэх үйл ажиллагаанд шаардагдах 3,550,000 (Гурван сая таван зуун тавин мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
          3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч  (М.Алтангэрэл)-д даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Х.БОЛОРМАА